Windows Explorer цонхыг нээхийн тулд Windows лого бүхий товчлуурыг Е товчны хамт дарж гараас шууд орно. Start – all programs – accessories - Windows Explorer гэж орж болно. Үндсэн цонхны зүүн талд бусад хавтас болон харднууд байна. Энэ цонхноос өөр цонх руу шилжихийн тулд энэ жижиг цонхоор хялбар орж болно. Цонхны үндсэн цэсүүдийг танилцуулбал:
File - хаах, нээх, устгах, засварлах үйлдлүүд багтсан байна.
Edit - цэсэнд үйлдлээ буцаах, хуулах, зөөх үйлдлүүд байна.
View – цэсэнд хавтаснуудын харагдах байдлыг тохируулна.
Favorites – цэсээр
Tools – цэс нь хавтасны тохируулга хийнэ.
Help – тусламжийн цонх
Дээрх цэсүүдээс олон хэрэглэгдэх буцах, хайх гэх мэт үйлдлүүдийг хялбарчлах зорилготой товчлуурууд байна.
Folders. Энэ цонх нь тухайн хавтас болон бусад хавтаснуудад шууд оруулах зорилготой хэсэг байна.
Үйлдлийг буцаах товчлуур байна.
Энэ товч нь шууд өмнөх хавтас руу орно
Хайх товчлуур. Энэ товчлуурыг идэвхижүүлснээр Folders жижиг цонх хаагдаж хайх цонх гарч ирнэ. Тус цонхонд хайх үгээ бичиж хайна.
Folders товчлуур. Энэ товчлуур идэвхитэй байвал цонхны зүүн гар талын жижиг цонх нээллтэй байна. Энэ товчлуурыг идэвхигүй болгосноор жижиг цонхыг хаана.
Тухайн хавтсан дахь дэд хавтас болон зураг текстийн харагдах байдлыг тохируулна.
a. Thumbnails – зураг болон файлуудыг томоор харна. Зураг харахад илүү тохиромжтой
b. Tiles – томоор харуулна
c. Icons - жижгээр шахаж харуулна.
d. List - жижгээр шахаж харуулна.
e. Details - тухайн файл хуулагдсан болон үүссэн он сар, файлын хэмжээг нь харуулсан хэлбэрээр байна.
Address – тухайн цонх аль хардны аль хэсэгт байна гэх хаягийг харуулна